Lowa гутлаа хэрхэн арчилах вэ ?
LOWA гутлаа зөв арчилбал удаан эдэлгээтэй, ус үл нэвтрэх чанараа хадгална. Доорх 8 алхмаар гутлаа гэртээ хялбархан арчилаарай.
1. Улавч болон үдээсийг авах

Гутлыг бүрэн цэвэрлэхийн тулд доторх улавч болон үдээсийг нь салгаж авна.
2. Бүлээн ус, цэвэрлэгч, зөөлөн сойзоор угаах

Гутлын гадаргууг бүлээн усаар норгож, зориулалтын цэвэрлэгч бодис болон зөөлөн үстэй сойз ашиглан бохирдлыг сайтар үрж арилгана.
3. Ус үл нэвтрэх шүршиг хэрэглэх

Цэвэрлэсний дараа гутал хараахан хатаагүй, чийгтэй байхад нь ус үл нэвтрэх зориулалтын шүршигчийг жигд цацаж түрхэнэ.
4. Тос түрхэх

Гутлын арьсыг зөөлрүүлж, хамгаалахын тулд тохирох тосыг түрхэж өгнө.
5. Сойзоор үрж шингээх

Түрхсэн тосыг арьсны гүнд сайн нэвтрүүлэхийн тулд сойзоор жигд үрж, тарааж өгнө.
6. Илгэн арьсан загварын үсийг босгох

Хэрэв гутал илгэн арьстай бол зориулалтын сойзоор үсийг нь сөрж үрж, бага зэрэг босгоно. Ингэснээр илгэн арьсны анхны үзэмж сэргэнэ.
7. Усны тест хийх

Арчилгааны дараа гутал дээр ус дусааж шалгана. Ус арьсанд шингэхгүйгээр бөнжигнөн урсаж байх ёстой.
8. Хэлбэрийг нь хадгалах

Гутлыг хатаах, хадгалахдаа хэлбэрийг нь алдагдуулахгүй байх арга хэмжээ авна. Жишээ нь, дотор нь гутлын хэлбэржүүлэгч эсвэл сонины цаас хийнэ.