Гол агуулга руу шилжих

Сагс (0)

Таны сагс хоосон байна.

Бүтээгдэхүүн үзэх

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

1 - ЕРӨНХИЙ

Lowa.mn вэб сайт нь "Дельта Партнерс" ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 - БҮРТГЭЛ

2.1 Захиалга авах хугацаа:

Хэрэглэгч lowa.mn вэб сайтаар 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

2.2 Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

- Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн төлснөөр захиалга нь баталгаажна.

- Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл дахин шинээр захиалах боломжтой.

- Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд, ажлын цагаар 7244-4444-5 төв оффис,

7244-4444-2 Lowa Outdoor салбартай холбогдох

7244-4444-3 Lowa City салбартай холбогдох

7244-4444-4 LOWA Logistics салбартай холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

2.3 Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

Lowa.mn вэб сайт нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр байгууллагын дансанд хийгдсэн тохиолдолд захиалга хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр төлөх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг болон гар утсанд мэдэгдэл илгээнэ.

- Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр төлөгдсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн дотор хүргэнэ.

Орон нутгийн захиалгыг тухайн орон нутгийн унаанд 48 цагийн дотор хүргэж өгнө.

3 – БУЦААЛТ СОЛИЛТЫН ЖУРАМ

3.1 Та сонголтоо зөв хийсэн эсэхээ баталгаажуулна уу. Бид LOWA үйлдвэрийн албан ёсны эрхтэйгээр оригинал гутлыг та бүхэнд хүргэдэг. Иймд үйлчлүүлэгч та бүхэн худалдан авалт хийх барааг дэлгүүрээс авч гарсан тохиолдолд тухайн барааг үйлдвэрээс гарсан анхны хэвийн мөн эсэхийг тогтоох хүндрэлтэй бөгөөд буцаах боломжгүй байдаг тул та сонголтоо зөв хийнэ үү.

3.2 Таны худалдан авсан барааг буцаалт хийхгүй ба 3 хоног буюу 72 цагийн дотор ижил нэр төрлийн бараагаар солих боломжтой. Солих бараа нь өмсөөгүй, ашиглаагүй, сав баглаа хайрцаг шошго бүрэн бүтэн, анхны байдал алдагдаагүй, НӨАТ-ын баримтыг уншуулаагүй байх бөгөөд гүйлгээ хийсэн тооцооны баримтын хамт байх шаардлагатайг анхаарна уу.

4 - ХАРИУЦЛАГА

Буруу хаяг, буруу утас, хүлээн авах үед хэн ч байхгүйгээс шалтгаалсан нэмэлт зардлыг захиалагч хариуцна.

Байгалийн онцгой нөхцөл, техникийн саатал (force majeure) гарвал хүргэлтийг хойшлуулж болно.

СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНД БАЯРЛАЛАА

Дельта Партнерс ХХК