Германы "LOWA" брэнд нь 1923 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй 100 гаруй жилийн турш өөрийн бренд "LOWA" - гутлыг үйлдвэрлэж байгаа юм. LOWA брэнд нь 100 гаруй жилийн судалгаа болон шинжлэх ухаанаар нотлогдсон технологийн дагуу эрүүл мэндэд тустай, тав тух, өнгө дизайн бүрэн хангагдсан, чанартай гутлаар хэрэглэгчиддээ хангасаар ирсэн юм.
LOWA нь бүтээгдэхүүндээ:
Орчин үеийн загвар дизайн
Өндөр түвшний гүйцэтгэл, чанар
Хөлд маш эвтэйхэн, төгс зохилдлого
Техникийн шинэчлэлийг нэвтрүүлэх зэрэгт илүү их анхаарч өгдөг байна.
Байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт хийж чаддаг учраас илүү бат бөх, эдэлгээны чанар сайн байж чаддаг юм.
Даяаршилийн эрин зуунд салбартаа тэргүүлэгч "LOWA" нь "Европт үйлдвэрлэв"(MADE IN EUROPE) гэсэн философийг мөрдлөгөө болгон, бүтээгдэхүүний хамгийн баталгаат чанар, ажилчиддаа өндөр цалин хөлс, урамшуулал, нийгмийн халамж тэтгэмжийг шударгаар олгож чаддаг зэргээрээ ялгарч чаддаг байна.
Өнөөдөр "LOWA" нь Герман хэлээр ярьдаг улс орнууд ба Бенилюкс зах зээлд тэргүүлэгч бөгөөд Хойд Америк, Ази, Зүүн Европын экспортын чухал зах зээлд нэр хүндээ улам бүр нэмэгдүүлж, 70 гаруй улсад албан ёсны Дилер компаниудаар дамжуулан “LOWA” брэнд гутлаа борлуулж байна. Герман, Европт бүтээгдэхүүнээ 100% үйлдвэрлэж Герман дахь төв байрандаа байрладаг стратеги нь амжилтын загвар хэвээр байсаар байна. Хэрэглэгчдэд “LOWA” гутлын үйл ажиллагаа, чанар, уламжлал, шинэчлэлийг хослуулан бүтээгдэхүүндээ шингээж өгдөг нь таалагддаг байна. "LOWA" бренд нь дэлхийн 55 улсад экспорт хийдэг юм.