LOWA гутлыг зохих ёсоор нь арчлах юм бол шороо, чийг тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Зөв арчилгаа хийснээр гутлын ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгах боломжтой. Арьс бол байгалийн гаралтай түүхий эд бөгөөд түүний онцгой чанарыг хадгалахын тулд зохих арчилгаа зайлшгүй шаардлагатай.
Дөнгөж худалдаж авсан хайрцагнаас нь гаргасан ШИНЭ гуталд усны хамгаалалтын шүршлэг шаардлагагүй. Арьс нь аль хэдийн урьдчилан боловсруулсан байдаг бөгөөд цаашид өөрийн хэрэглээнээс хамаарч гуталдаа Water Stop түрхэхийг зөвлөж байна. Харин өдөр бүр өмсдөг бол гутлаа илүү олон удаа ус нэвтрүүлдэггүй шүршлэгээр ( WATER Stop PRO) хамгаалах хэрэгтэй.
Зураг дээр LOWA Z-6 GTX® гутлыг нойтон шороотой орчинд өмссөний дараа бохирдсон байгааг харуулж байна.
Нойтон эсвэл бохир гутлыг агааржуулалт сайтай өрөөнд хатаана. Хэт халуун халаалттай газар гутлаа бүү тавиарай. Энэ нь арьс хатах, хагарах шалтгаан болдог. Ялангуяа олон өдрийн аялалын дараа улавчны доор чийг хуримтлагддаг тул улавчийг гарган хатаах нь маш чухал юм.
LOWA өнгөлгөөний сойз ашиглан гутлаа сайтар угаана. Энэ нь арьсыг дахин амьсгалахад тусална. Гутлыг бүлээн усаар цэвэрлэ. Хэрэв гутал маш бохир байвал LOWA Shoe Clean гэх мэт бүлээн савангийн уусмал хэрэглээрэй.Арьсны нүх сүвийг нээж, гутлыг сайтар зайлж угаана. Арьс нь одоо хамгаалалтгүй нөхцөлд байна: Энэ нь түүнд хүрсэн аливаа усыг шингээх болно. Гутлыг наранд, угаалгын өрөөнд, халаалтын төхөөрөмжийн хажууд,зууханд эсвэл халуун машинд хатааж болохгүй. Нойтон арьс нь хэврэг болж, агших, хагарах хандлагатай байдаг. Мөн чийгтэй газар хадгалвал хөгц үүсч болно.
Ус үл нэвтрэх шүршигч (жишээ нь LOWA Water Stop PRO) түрхэхэд таны гутал бага зэрэг чийгтэй байх ёстой. Нойтон арьсны нүх сүв нь өргөн нээлттэй тул ус үл нэвтрэх шүршигч нь материалд гүн нэвтрэх боломжийг олгодог. Шүршигч нь 24 цагийн дараа бүрэн бүрхүүл үүсгэдэг. Арьсны амьсгалах чадвар хадгалагдах боловч арьс нь ус шингээхгүй,гутлыг бүрэн хамгаалдаг харин та тогтмол хэрэглэх хэрэгтэй. Та дараагийн аялалдаа гарахаасаа өмнө гутлаа дахин нэг удаа арчлах хэрэгтэй. (Шүршигчний нөлөө гурван долоо хоногийн дараа арилж эхэлдэг.)
Хэрэв та гутлаа байнга өмсөж, байнга нордог бол GORE-TEX гутлыг байнга арчилж байгаарай. Арчилгаа муутай байснаас арьс нь ширгэж, хэврэг болж, хагарч, эцэст нь гуталын шинж чанар алдагдах эрсдэлтэй. LOWA идэвхтэй тосыг /Actice crem/ LOWA гутал арчилгааны сойзоор түрхэж, тараахад хангалттай. Дараагийн аялалынхаа өмнө гутлаа байнга арчилж байгаарай. Гуталдаа цэвэр тос, тосон бүтээгдүүн хэрхэвч түрхэж болохгүй. Ийм арчилгаа нь арьсны нүхийг хааж, гутлын амьсгалах чадварыг алдуулдаг. Тос нь гутлын улыг дээд хэсэгт холбоход хэрэглэгддэг цавууг сулруулдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах нь таны гуталны баталгаат хугацааг хүчингүй болгоно.
Нубук болон задалсан (илгэн) арьсан гуталд LOWA Active Cream түрхэхэд илүү толигор, гялалзсан, бараан өнгөтэй болно./Илгэн арьсаар өнгөлнө/
*Нубук нь – өнгөлсөн арьс. Арьсыг дотор талаас нь өнгөлсөн бол – велюр, өнгөн талаас нь өнгөлсөн бол – нубук гэж нэрлэдэг.
Гутлаа гутлын уут эсвэл хайрцагт хуурай, агааржуулалт сайтай газар хадгална. Гутлын хэлбэрийг хадгалахын тулд модон гутлын шүүгээг ашигла. Энэ нь гутлын хэлбэрийг хадгалж, нугалаа үүсэхээс сэргийлнэ. Өөр нэг хувилбар бол гутал дотор үрчгэр сонин чихэж болно. Цаас нь чийгийг шингээж, гутлын хэлбэрийг хадгалахад тусална. Гутал хуурай болтол цаасаа өдөр бүр сольж байгаарай.
Хэрэв та маш их хөлөрдөг бол LOWA Active Cream арьсан доторлогоонд үе үе түрхэх хэрэгтэй. Таны хөлрөлтөөс үүссэн давсархаг бодис нь арьсыг хатааж, хэврэг, хатуу болгодог. GORE-TEX доторлогоо нь онцгой арчилгаа шаарддаггүй ч үе үе бүлээн ус, савангийн зөөлөн уусмалаар цэвэрлэж байх ёстой. GORE-TEX гутлын арьсыг тогтмол цэвэрлэж, арчилна. Арьсан дээд хэсгийг арчилахгүй бол GORE-TEX мембран нь үр нөлөөгөө алдах болно. Эрчимтэй ашигласан GORE-TEX гутал дээр ус үл нэвтрэх эсвэл гутал арчилгааны шүршигч түрхэх нь хангалтгүйг анхаараарай!
Гутал арчилгаанд анхаарах зүйлс !!!
Comments