Шалан дээр цаас тавьж ,эгц босоо байрлалд хүндийн төвийг хөлөндөө ачааллан зогсоно. Хэрэв таны хэмжилт хоёр размерын хооронд байвал үргэлж том хэмжээг сонгоно. Цаасан дээр өсгийнийхөө ард болон хамгийн урт хурууныхаа урд нэг тэмдэг тавь - энэ нь таны эхний, хоёр, гурав дахь хуруу байж болно учир нь хүн бүрийн хөлийн хурууны бүтэц өөр өөр байдаг. Ингээд тэмдэглэсэн хоёр тэмдэглэгээний хооронд хэмжилт хийнэ.
Харин одоо хөлийн хурууны үеийн харалдаа хоёр талд нь тэмдэг тавина, ихэнх хүмүүсийн хувьд хөлийн хамгийн өргөн хэсэг нь байдаг. Хоёр хөлөө хэмжих ба хамгийн өргөн хэмжилтийг авна.
Хүмүүсийн хоёр хөлийн хэмжээ хоорондоо өөр буюу том жижиг хэмжээтэй байх магадлалтай байдаг. Хэрэглэгчид ижил размерийн гутал өмссөн хирнээ өөр размерийн гутал өмсчихсөн эсэхдээ эргэлзэж дахин дахин өмсөж үздэг. Тиймээс дээрх алхмуудыг хийснээр та өөрт таарсан гутлаа төвөггүй сонгох боломжтой болно.
Хэмжээний мэдээллийг онлайнаар өгөхөд хэцүү байдаг ч Lowa гутал нь бусад брэндүүдтэй харьцуулахад ерөнхийдөө стандарт гутал гэж тооцогддог. Гэртээ байгаа мэт тав тухтай, дулаахан мэдрэмжийг төрүүлэх гутлыг сонгох нь таны эрүүл мэнд болоод оюун санааны байдлыг эрс сайжруулдагыг бие махбодийн болон сэтгэл зүйн талаас батласан байдаг.
Уулын гутал,тактикын гутал,авиралтын гутлыг өөрийн хөлний размераас нэг эсвэл хагас размераар томруулж авах зөвлөмж нь ихэнх LOWA хэрэглэгчидэд тохирдог. Учир нь европ хүмүүсийн биеийн бүтэц ази хүмүүсийнхээс өөр байдаг тул албан ёсны зөвлөмжөөс жаахан зөрдөг.
Гутлыг уяагүй байхад хөлийнхөө хурууг гутлын урд хэсэг рүү тултал хийж өмсөнө, дараа нь эгц босож зогсоно.Үүний дараа гарын долоовор хуруугаа гутлын арын хэсэгт хийж зайтай байгаа эсэхийг шалгана.Шалгахдаа хөлийн хуруугаа гүн шахах шаардлагагүй хангалттай зайтай байгаа эсэхийг л шалгах ёстой. Хэрэв таны долоовор хуруу өсгийний арын хэсэгт багтахгүй эсвэл гутлын ар талд шахагдсан бол энэ нь гутлын размер хэт бага байгаагын эхний шинж тэмдэг юм.
Хөлийг бүрэн хийж, гутлаа үдэх
Дараагийн алхам бол гутлыг үдсэний дараа размер таарж байгаа эсэхийг мэдэх явдал юм.Үдсэний дараа хөлөө тэгш гадаргуу дээр тавьж бариу байдал нь жигд байгаа эсэхийг шалгана ингэхдээ таны хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх ёстой гэдгийг санаарай.
Алхаж үзэх
Энэ процесс нь санал болгож буй өргөн, дотоод хөл дэмжилтийг шалгах явдал юм. Хөлийг дээрээс нь төдийгүй бүх талаас нь сайн дэмжиж, тав тухтай байлгах хэрэгтэй. Гутал нь цаг хугацааны явцад бага зэрэг өргөн болж магадгүй учир нь арьс нь бага зэрэг сууж, илүү уян хатан болдог (гэхдээ худалдаж авахдаа зөвхөн үүнд найдаж болохгүй). Бүх гутлууд шинэ үеийнхээсээ илүү зөөлөн хөлд сууж өгөхөд бага зэрэг хугацаа шаардагдана.
Хэрэв гутлын материал нь хэт нугаларж байвал размер нь томдож байна гэсэн үг юм.
Хэрэв материал нь таны хөлийг үрэх юм уу барьж, дарж байвал таны гутал хэтэрхий жижигхэн байна гэсэн үг юм.
Үргэлж гутлаа өмсөхдөө сонгосон нэг оймсоо өмсөх.
Comments