Хүйтний ам цаашилж, хаврын налгар өдрүүд ирж байгаа тул хуучин явган аялалын хэрэгслүүдээ тоосноос нь арчиж, адал явдлаар дүүрэн шинэ улирлыг эхлүүлэх цаг болжээ. Шинэ аялалд чанартай гутал маш чухал учир байдаг тиймээс ч LOWA нь үйлдвэрлэлийн үйл явцын эцсийн 5% -д анхаарлаа хандуулдаг бөгөөд энэхүү процесс нь гутлын баталгаат чанарын хамгийн чухал хэсэг бөгөөд таны хөдөлгөөнд тулгуурлан хамгийн тав тухтай зөвхөн танд зориулагдсан мэт гутлыг бий болгоход оршидог. Эцэст нь хэлэхэд, LOWA бол таны хайж байгаа бодит тав тух, сэтгэл ханамж, чанарыг мэдрүүлэх сонголт байх болно.
Адал явдлаар дүүрэн аялалыг төлөвлөж байгаа таньд зориулав.
Эрчүүдэд зориулсан Camino GTX® болон эмэгтэйчүүдийн Mauria GTX® загвар нь илүү удаан эдэлгээтэй бөгөөд тав тухтай байдгаараа хэрэглэгчдийн сайшаалыг ихээр хүртдэг. Эдгээр гутал нь 5 хүртэлх өдрийн турш явган аялал хийхэд тохиромжтой шагайны дэмжлэг, удаан алхсан ч хөлийг ядраахгүй улны стандарт, дээд зэргийн тав тухыг хангах гайхалтай технологиор хийгдсэн.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлыг тэсвэрлэх чадвартай Camino болон Mauria гутал нь цутгамал зам болон бартаат замын алинд ч өмсөхөд тохиромжтой гутал юм. Шагайны өндөр тулгуур нь 20 кг хүртэл жинтэй ачааг даах болон хад чулуу, тэгш бус хөрс бүхий газрийг ч ажрахгүй тэсвэрлэх боломжийг олгодог. Дунд зэргийн хатуу ултай, удаан эдэлгээтэй LOWA нь уян хатан бүтэцтэй бөгөөд Camino болон Mauria нь хөлний урд талын уян хатан байдлыг алдагдуулахгүйгээр хажуугийн хөлийн тогтвортой /шагайны хамгаалалт/ байдлыг хангадаг. Мөн Mauria нь хөлний арын хэсэгт жийргэвчтэй (эмэгтэйчүүдийн хөлийн булчингийн доод чангарсан хэсэгт зориулагдсан) бөгөөд илүү тав тухтай байлгах үүднээс эмэгтэйчүүдийн хөлийн онцлогт тусгайлан зориулж бүтээгдсэн.
Нар ээсэн цэлмэг сайхан амралтын өдрөөрөө шинэ адал явдлыг эрэлхийлж байна уу?
LOWA-н хамгийн сайн борлуулалттай Renegade GTX® нь явган аялалд явахад тохиромжтой хөнгөхөн бөгөөд тав тухтай байдлыг тань бүрэн хангадаг давуу талтай ...
Энэхүү гутал нь амралтын өдрөөрөө явган аялал хийх мөн ууланд гарах гэх мэт хөнгөн аялалд тохиромжтой. Удаан хугацаагаар явган аялал хийхэд ч мөн тохиромжтойгоос гадна олон үйлдэлт, тав тухтай, уян хатан байдлыг зэрэг хангах давуу талтай.
Энэхүү бүх төрлийн сонгодог бүтээлийг сүүлийн 25 жилийн хугацаанд гар аргаар урласан. Renegade нь хот суурин газрын өдөр тутмын идэвхтэй амьдралд тохиромжтой бөгөөд анхан шатнаас дунд шатны явган аялагчдын хувьд төгс хамтрагч юм. Энэ нь 5-10 кг жинтэй гадаа адал явдалд тохиромжтой сонголт бөгөөд маш уян хатан чанартай.
Уян ул нь чулуурхаг, тэгш бус замаар явах боломжийг зэрэг олгодог бол дунд зэргийн түрүү нь таны шагайнд нэмэлт дэмжлэгийг давхар өгнө. Мөн гадна талын PU LOWA Monowrap® хүрээтэй бөгөөд хөлийн уланд ирэх ачаалалыг багасгахын зэрэгцээ хөлийн хажуугийн тогтвортой байдлыг хангана.
Олон төрлийн өнгөний сонголттой.
Гадаах адал явдалд бага зэрэг дуртай ч хэт урт аялалд тийм ч бэлэн биш байгаа хүмүүсийн хувьд бид тусгай намхан түрүүтэй гутлыг санал болгож байна.
Цоо шинэ LOWA Explorer GTX® ньг богино өдрийн явган аялалд тохиромжтой намхан түрүүтэй, хөнгөн явган аялалын гутал юм.
Гадаах адал явдалт орон зайд хөл тавихыг эрэлхийлж буй анхлан аялагчид болон өдөр тутмын хөнгөн гутал хайж буй туршлагатай мэргэжилтнүүдэд тохиромжтой сонголт юм.
Gore-Tex® доторлогоотой LOWA Explorer нь шалбааг болон бага зэргийн бороонд ч хөлийг хуурай байлгахын зэрэгцээ тав тухтай алхах боломжийг олгоно. Vibram® Rock Trac® Evo улыг Dyna PU+® дунд ултай хослуулсан нь тав тухтай зөөлөвчийг оновчтой хослол болсон. Энэхүү гутал нь ая тух, тогтвортой байдалд зориулан бүтээгдсэн бөгөөд таныг шинэ адал явдал руу дагуулах ба алхаж байхдаа ч хөл хуурай итгэлтэй мэдрэмжийг авах байх болно.
Comments