5,000 км-ийн тэсвэрийн аян LOWA гутлын хамтаар
Ахлах ахлагч Эрхэмбаяр Даваажамц, дэд ахлагч Б. Буянхишиг нар Баян-Өлгий аймгийн Толбо суманд ирж, 99 хоногийн 5,000 км туулах хүнд, сорилт дүүрэн гүйлтийнхээ нэгээхэн өдрийг амжилттай үргэлжлүүлж байна.
Тэд өдөрт 40-70 км замыг туулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн бие махбодын бэлтгэл бус, тоног төхөөрөмжийн чанарыг харуулсан бодит шалгуур юм. Тийм ч учраас тэд хүнд нөхцөлд тусгайлан зориулсан, Германы LOWA брэндийн тактик гутлуудыг сонгосон. Тодруулбал, LOWA Zephyr GTX Mid болон шинэчлэгдсэн Zephyr MK2 GTX Mid загваруудыг хэрэглэж байна.
LOWA-ийн эдгээр загварууд нь хөнгөн жинтэй, усны хамгаалалттай, олон цагаар алхахад хөлөнд ачаалал өгөхгүй, тогтвортой, бат бөх бүтэцтэйгээрээ онцлог. Ялангуяа Zephyr MK2 нь тусгай албаны нөхцөл, олон төрлийн газар нутагт зориулсан шинэчилсэн хаалт, гишгээний дунд улны бүтэцтэй. Энэ нь гүйгчдийн алхам бүрийг аюулгүй, тухтай байлгах үндэс болж байна.
Тэд мөн Helikon-Tex – Partner of Mongolia брэндийн All Round Fit Tactical Gloves® бээлий хэрэглэж байгаа бөгөөд хөлийн гутлаас эхлээд гарын хамгаалалт хүртэл бүгд тусгай зориулалтын, итгэл даах чанартай байна.
99 хоногийн энэ хүнд аялал бол LOWA гутал мэргэжлийн түвшинд ямар үр дүнтэй байдгийг харуулах бодит жишээ юм. Чанартай гутал зөвхөн алхахад биш, зорилгоо биелүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг тэдний аян баталж байна.
Comments