GORE-TEX® гэж юу вэ? – Уснаас хамгаалж, агаарыг нэвтрүүлдэг ухаалаг доторлогоо
Гадаа нөхцөл гэдэг бол тогтворгүй, итгэж болохгүй зүйл. Нар ээхдээ ээж байгаад, гэнэт бороо асгарч, салхи эргэж, шаварт хөлөө чирэх хэрэгтэй үе зөндөө. Харин ийм нөхцөлд таны хөлийг хуурай, сэрүүн, тухтай байлгах нууц зэвсэг бол GORE-TEX® юм.
GORE-TEX® нь дотор талаасаа чийглэг агаарыг гадагшлуулдаг, харин гадна талаасаа бороо, цас, ус зэргийг дотогш оруулдаггүй. Өөрөөр хэлбэл, таны хөл "амьсгалж" байгаа ч, гаднаас ямар ч чийг нэвтрэхгүй гэсэн үг. Энэ нь урт хугацааны гүйлт, явган аялал, тусгай үүргийн ажиллагаанд амин чухал тав тухыг хангадаг.
LOWA брэндийн дараах тусгай загварууд GORE-TEX® технологийг ашигладаг бөгөөд тус бүр өөрийн онцлогтой:
Z-N GTX® C: Хатуу, бартаатай орчинд зориулсан. Одос үхрийн арьсан бүрхүүл, nubuk гадаргуутай — бат бөхийн үлгэр жишээ.
Z-S GTX® C: Арьсан гадаргуутай, илүү уян хатан хөдөлгөөнд зориулсан сонголт.
Zephyr GTX MID TF: Сонгодог, дунд өндөртэй, алхахад эвтэйхэн. Цэрэг, тусгай албаныхны өдөр тутмын итгэлтэй гутал.
Innox Pro GTX® Mid TF: Хөнгөн жинтэй, бүрэн синтетик. Урт замд ядаргаа багатай гүйлт, эрчимтэй хөдөлгөөнд тохиромжтой.
R-6 GTX: Цагдаагийн зориулалттай, Monowrap хүрээтэй. Хотын нөхцөл болон тактик ажиллагаанд тохиромжтой.
Renegade II GTX® MID TF: Арьсан дээд хэсэг, LOWA Patrol ул, GORE-TEX® мембрантай — эвтэйхэн, олон улиралд өмсөх боломжтой.
GORE-TEX® нь гутлын доторлогоо гэдгээс илүүтэй, таны хөлийг хамгаалдаг ухаалаг хамгаалалтын систем юм. Ус, шавар, хөлс, бороо — бүгдийг үл тоон, тав тухтай, найдвартай алхам бүрийг тань дагана.
Comments