BALDO GTX® - нь урт удаан аялалын үед өмсөхөд зориулагдсан, тохь тухтай,тааламжтай гутал өмсөх дуртай хүмүүсийн төгс хамтрагч юм. Усны хамгаалалттай GORE-TEX® мембран нь цаг агаар муутай байсан ч гэсэн норох болон чийг татахгүй, өндөр түвшний хамгаалалтыг үүсгэж өгдөг. Vibram® Trac® Lite II ул нь бүх нөхцөлт гадаргуу дээр зуурах,тогтвортой гишгэлт , уруу газар явахад гулгалтыг багасгах ,удаан алхахад хөл болон булчинг ачаалалд оруулах нь бага байх зэргийг зохицуулж өгдөг давуу талтай юм.